ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ШҮҮХИЙН АКАДЕМИТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
2023-11-16 Админ Хандсан тоо: 496 ХуваалцахМонгол Улсын Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн 2023 оны 11 сарын 13-ны өдөр Бүгд найрамдах Турк Улсын Шүүхийн Академитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичгийн хүрээнд талууд шүүгчийн танхимын болон цахим сургалт зохион байгуулах, хамтарсан судалгаа хийх, олон улсын хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиров. Монголын улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Д.Батбаатар, хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нар Анкара хот дахь Шүүхийн Академийн байранд зочилж, хоёр талын уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тохиролцсон санамж бичгийг байгуулсан бөгөөд шүүгч М.Батсуурь энэ санамж бичиг нь хоёр талын шүүхийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, Монголын шүүгч нарт оюуны том хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн.
Бүгд Найрамдах Турк Улсын Шүүхийн Академи нь 2003 онд байгуулагдан шүүгч, прокурор, шүүгч, прокурорт нэр дэвшигч, хуульч, өмгөөлөгчдөд зориулсан бүх төрлийн сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй ажилладаг байна. Мөн тус Академи нь гадаадын 72 улсын шүүхийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаагаас 47 улсын хүрээлэнтэй албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ