“ШҮҮГЧ-СУДЛААЧ: СУДАЛГААНЫ АЖЛЫН ЭМХЭТГЭЛ”-ИЙН ЦУВРАЛ-1 ХЭВЛЭГДЛЭЭ
2023-11-15 Админ Хандсан тоо: 702 Хуваалцах

    Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд Шүүгч-судлаачаар ажилласан шүүгч нарын хийж гүйцэтгэсэн судалгааны бүтээлийг олон нийтэд түгээж, судалгааны эргэлтэд оруулах зорилготой “Шүүгч-судлаач: Судалгааны ажлын эмхэтгэл” хэвлэгдэн гарлаа.
   Анхны цувралаар “Хорих ялын хугацааг сонгон хэрэглэх арга зүйн талаарх судалгаа”; “Монгол Улсын Эрүүгийн хууль дахь зорчих эрхийг хязгаарлах ялын зохицуулалт, анхаарах зарим асуудал”; “Захиргааны хэргийн шүүхэд “Прокурорын дүгнэлт”-ээр үүсгэсэн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь тулгамдсан асуудлууд”; “Шүүхийн цахимжилт: Хайлтын системээс хиймэл оюун ухаанд” зэрэг нийт 8 судалгааны бүтээл олон нийтийн хүртээл болж байна.
    Та бүхэн “Шүүгч-судлаач: Судалгааны ажлын эмхэтгэл”-ийг тус Хүрээлэнгийн “Цахим Сургалтын Систем”-д байрлах “Цахим номын сан”-гийн “Бусад судалгаа” хэсгээс үзэх боломжтой.

                                                                                   ШҮҮХИЙН СУДАЛГААНЫ ТӨВ