ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ШҮҮХИЙН 5 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСААС ХОЁР ШҮҮГЧ ОРОЛЦЛОО
2023-11-10 Админ Хандсан тоо: 469 ХуваалцахНэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны эрхийн комиссын Ази, Номхон далайн бүсийн төв (UNCITRAL RCAP)-тэй хамтын ажиллагааны хүрээнд Хонконг улсад 2023 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд НҮБ-ын Олон улсын худалдааны эрхийн комиссын Ази, Номхон далайн бүсийн Шүүхийн 5 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан юм.
Энэхүү дээд хэмжээний уулзалтад орон орны шүүгч, хуульч, төрийн албан хаагчид, эрдэмтэн судлаачид болон бусад мэргэжлийн хүмүүс оролцож хууль эрх зүйн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэгээрээ онцлогтой. Энэ удаагийн уулзалтад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хиймэл оюун ухааны үзүүлэх нөлөө, шүүхийн бус журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон эвлэрүүлэн зуучлалыг цахимжуулах, цахим эдийн засаг, худалдаа арилжаа мөн уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө зэрэг тулгамдсан асуудлуудын хүрээнд хэлэлцжээ.
Энэхүү дээд хэмжээний уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга нар оролцож, туршлага судаллаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ