ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ БА ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС, ШҮҮХИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ” СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ НИЙТЛЭГДЛЭЭ
2023-11-10 Админ Хандсан тоо: 710 ХуваалцахСүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид шүүгч болон шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр, хэргийн материалтай холбоотой мэдээллийг “субьектив өнцгөөс тайлбарлан, бодит байдалд нийцээгүй агуулгаар” хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор дамжуулж, нэвтрүүлж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлэх, цаашлаад шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм.
Тиймээс тус Хүрээлэнгийн Иргэний эрх зүйн сектор нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд нөлөөлөхтэй холбоотой Монгол улс болон гадаад улсын эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлав. Та бүхэн энэхүү судалгааг энд дарж үзнэ үү.
ШҮҮХИЙН СУДАЛГААНЫ ТӨВ