ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ИЛТГЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА СУНГАГДЛАА
2023-11-06 Админ Хандсан тоо: 492 Хуваалцах

    Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн болон Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх хамтран тус шүүхийн 60 жилийн ойг тохиолдуулан “Сум, сум дундын шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байна. Иймд шүүгч, шүүхийн захиргааны ажилтан та бүхнийг илтгэл хэлэлцүүлж оролцохыг урьж байна.

   Илтгэлийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл Info@jtrii.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Шалгарсан илтгэлийг хурлаар хэлэлцүүлж, мөнгөн урамшуулал, батламж олгоно.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн