ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2023-11-04 Админ Хандсан тоо: 372 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Иргэний хэргийн шүүхийн шүүгчдийн заавал судлах, мэргэшүүлэх сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 4-ний өдрүүдэд 6 ээлжээр 9 өдрийн турш зохион байгууллаа.
   Сургалтын I, II ээлж өнгөрсөн долоо хоногт болж тус сургалтад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах болон орон нутгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт 70 шүүгч хамрагдсан бол III-VI ээлжийн сургалтад Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт 170 шүүгч хамрагдав.

   Мөн энэ жилийн сургалтын гарын авлагыг эмхэтгэн хэвлүүлж, шүүгч нарт түгээлээ. Сургалтыг амжилттай удирдсан шүүгч-сургагч багш нар болох Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Х.Эрдэнэсувд, Н.Баярмаа, Н.Батзориг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н. Оюунтуяа, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа болон Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг нарт талархал илэрхийлье.

 

          

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ