“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЗАМААР МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2023-10-26 Админ Хандсан тоо: 455 Хуваалцах

    АНУ-ын төрийн департаментын санхүүжилтээр 2019-2023 оны хооронд хэрэгжүүлсэн Азийн сангийн “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хаалтын арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо.
    Азийн сан 2019 оноос Шүүхийн ерөнхий зөвлөл, 2021 оноос Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран нийт 5 жилийн хугацаанд шүүгч бэлтгэх болон шинээр томилогдсон шүүгчийн, сургагч багшийн, цахим сургалт зэрэг 10 гаруй төрлийн сургалтыг амжилттай зохион байгуулсан. Үүнээс гадна Менторшип хөтөлбөр хэрэгжүүлж, шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор 4 хувилбар бүхий сургалтын видео контент бүтээгээд байна.
  “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаанд тус төсөлтэй хамтран ажилласан Улсын Дээд шүүх, ШССМХ, Улсын ерөнхий прокурор, түүний дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн болон Монголын Хуульчдын холбооны төлөөлөл хүрэлцэн ирж төсөл хэрэгжүүлэх явцад гарсан хүндрэл бэрхшээл, ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
    Бидний хамтран хэрэгжүүлсэн нэг төсөл ийнхүү үр дүнгээ хэлэлцэн, дуусаж байгаа боловч энэ нь дараагийн төслийн суурь болж Азийн сангийн хамт олонтой цаашид олон төсөл хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Төсөл хэрэгжих хугацаанд залуу хуульчдыг чадавхжуулах их үйлсэд хувь нэмэр оруулж, шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн сургалт, судалгааны ажлыг дэмжин ажилласан Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейниг, Азийн сангийн шүүх эрх мэдлийн хөтөлбөрийн захирал Г.Гантулга болон төслийн багийн нийт хамт олонд талархал илэрхийлье.

                        

                        

                          

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ