БУСДЫН АСРАН ХАМГААЛАЛТАД ШИЛЖҮҮЛСЭН ТӨРСӨН ХҮҮХДИЙНХЭЭ ТЭТГЭМЖИЙГ ӨӨРТӨӨ АВСАН НЬ ГЭМТ ХЭРЭГ БИШ
2023-10-17 Админ Хандсан тоо: 443 Хуваалцах

       Шүүгдэгч нь өөрийн төрсөн хүүг “Монголын СОС” хүүхдийн хотхонд асран хамгаалуулахаар хүлээлгэн өгч “Хүүхэд хүлээн авах гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээнд хүүхдийг хотхонд хүлээн авснаас хойш хүүхдэд олгогдох бүх төрлийн мөнгөн тэтгэлгийг хуулийн дагуу харьяа сум, дүүргийн Хөдөлмөр, хамгааллын хэлтэст шилжүүлнэ гэж заасан. Гэвч шүүгдэгч нь гэрээний үүргээ зөрчиж хүүд олгогдох ёстой тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг “...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж” 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл өөртөө авч бусдад 19,778,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.