ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТАЛААР ДОТООД СУРГАЛТ БОЛЛОО
2023-10-11 Админ Хандсан тоо: 399 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Судалгааны төвийн Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч С.Цэрэндолгор 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр “Төслийн менежментийн сургалтад суусан туршлага хуваалцах нь” сэдэвт сургалтыг хүрээлэнгийн судлаач болон албан хаагчдад зориулан удирдан явуулав. 

   С.Цэрэндолгор 2023 оны 8 дугаар сард Бүгд Найрамдах Киргиз Улсад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын академийн бүрэн санхүүжилттэй төслийн менежментийн сургалтад хамрагдсан ба тус сургалтад үндэслэн “Төслийн тухай ойлголт’’, “Төслийн менежмент’’, “Хууль зүйн судалгаа ба төслийн менежмент’’ зэрэг агуулгын хүрээнд хувийн болон төрийн хэвшлийн төслийн хэрэгжилтийн ялгаа, төсөл хэрэгжүүлэх үе шат, ялангуяа хууль эрх зүйн судалгаа гүйцэтгэхэд төслийн менежментийг цаашид хэрхэн ашиглах боломж, мөн тухайн төслийн эцсийн гүйцэтгэлийн хугацааг тооцоолоход ашиглах томьёо, аргачлал зэргийн талаар мэдээлэл хүргэлээ. 

    Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн нь дотоод сургалтыг сар бүр зохион байгуулдаг ба энэ удаагийн сургалтад хүрээлэнгийн гурван төвийн нийт 18 судлаач болон мэргэжилтэн, албан хаагч хамрагдав. 

                                            
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ