ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНЙИ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН ОРОН НУТГИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШСЭН ТОХИОЛДОЛД ТУХАЙН ЖИЛИЙН 8 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ӨМНӨ АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ
2022-11-29 Админ Хандсан тоо: 208 Хуваалцах

         Нэхэмжлэгч Я.Ө нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажилладаг бөгөөд 2020 оны Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас Ховд суманд нэр дэвшсэн байна. Нэр бүхий иргэд Я.Ө-д холбогдуулан гомдол гаргаснаар Сонгуулийн хороо уг гомдлыг хянаад Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан сонгуулийн жилийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагыг Я.Ө хангаагүй гэж үзэн  2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн үнэмлэхийг хүчингүй болгосон.

Хураангуйг энд дарж уншина уу.