ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ХОХИРОГЧ ТӨВТЭЙ ХАНДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ САЙН ТУРШЛАГААС СУРАЛЦАНА
2023-01-30 Админ Хандсан тоо: 179 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-ийн Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2023) төслийн хүрээнд хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх нь” сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын үйл ажиллагааг нээж ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Стивен Кент хэлсэн үгэндээ: “Хохирогч төвтэй хандлага нь хохирогчид тусламж, зөвлөгөө, үйлчилгээг хүргэхэд нэвтрүүлэх олон улсын сайн туршлага бөгөөд аливаа хариу арга хэмжээг авахдаа хохирогчийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагыг тэргүүн эгнээнд тавьж үздэг аргачлалыг хэлдэг. Тиймээс хохирогчийн асуудал хамгийн түрүүнд тавигдах нь чухал юм” гэдгийг тэмдэглэв.
Сургалтыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул, УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн, МУ-ын Гавьяат багш, Жендэрийн үндэсний шинжээч Х.Баавгай, СБД-ийн ГБХЗХГ-ын дарга Л.Бадамцэцэг нар удирдан явуулж байгаа ба ЦЕГ-аас Гэрч хохирогч хамгаалах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Энх-Амгалан зочин багшаар оролцож байна.
Мөн тус сургалтын хүрээнд Канад Улсын Холбооны Шүүхийн асуудал эрхэлсэн комиссарын албаны Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков болон Нью-Брансуик мужийн Ерөнхий шүүгч Ж.К.Марк Ричард нар урилгаар оролцож, гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт шүүхэд хохирогч төвтэй хандлагыг баримтлах чиглэлээр Канад Улсын шүүхийн туршлагаас хуваалцаж буйгаараа онцлог юм.
Сургалтад нийслэлийн эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 36 шүүгч хамрагдаж байна. Сургалт 2023 оны 1 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд үргэлжлэн явагдана.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ