МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
2023-01-27 Админ Хандсан тоо: 243 Хуваалцах

          Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Азийн Сангийн “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь”төслийн хүрээнд хамтран “Шинээр томилогдсон шүүгчийг чадавхжуулах менторшип хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд 2 сар гаруй хугацаа өнгөрч байна.

           Хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр явцын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтыг нээж Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг /Хууль зүйн доктор/, Азийн Сангийн төслийн менежер Д.Гантулга нар үг хэлэв.

         Ментор шүүгч нар хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнэн хэлэлцсэн бол менти шүүгч нар хөтөлбөрийн тухай санал сэтгэгдлээ хуваалцаж чөлөөт ярилцлага өрнүүлээ. Үүний дараа хөтөлбөрт оролцогчид “Стресс менежмент”- ийн сургалтад хамрагдлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ