СУДАЛГААНЫ ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
2022-12-19 Админ Хандсан тоо: 164 Хуваалцах

          Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Нээлттэй Нийгэм Форумтай хамтран  Судалгааны тайлан танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.

            Шүүхийн судалгааны төв нь шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шүүх, шүүгчийг судалгаа, мэдээллээр хангах, хуулийг зөв хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал уламжлахад шаардагдах судалгааг шинжлэх ухааны түвшинд хийж гүйцэтгэх замаар шүүх, шүүгчийг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд 2022 онд дотоод болон гадаад хэрэгцээнд нийт 37 судалгаа хийж гүйцэтгэжээ.

          Үүнээс Судалгааны тайлан танилцуулах өдөрлөгт “Шүүхийн сахилгын хорооны шийдвэр практикт хийсэн дүн шинжилгээ”  судалгааны тайланг Захиргааны эрх зүйн ахлах судлаач С.Цэрэндолгор, “Шүүхээс эрүүгийн хэргийг буцаах эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа” –ны тайланг Эрүүгийн эрх зүйн ахлах судлаач О.Инжиннаш, “Шүүгчийг татгалзан гарах хүсэлт гаргахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа” -ны тайланг Иргэний эрх зүйн ахлах судлаач Д.Бямба-Од нар тус тус танилцууллаа. Мөн хүрээлэнгийн захирал Хууль зүйн доктор, дэд профессор  Д.Эрдэнэчимэг 2022 оны хүрээлэнгийн үйл ажиллагааг нэгтгэн танилцуулав.

         Өдөрлөгт хууль зүйн их, дээд сургуулийн судлаач багш нар бусад судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцлоо.                         

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ