ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ШҮҮХИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН СУДАЛГААНЫ АЖЛУУД "ЦАХИМ НОМЫН САН"-Д БАЙРШИЖ ЭХЭЛЛЭЭ
2023-10-04 Админ Хандсан тоо: 344 Хуваалцах2023 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд нийт шүүгчдийн хоёрдугаар чуулган болж өндөрлөсөн. Чуулганы үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Шүүхийн судалгааны төвийн хийж гүйцэтгэсэн “Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэх нь: Монгол Улс ба гадаадын зарим улсын зохицуулалт”, “Хэрэг хуваарилах нийтлэг журмыг боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт судалгааны ажлуудыг хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Эрдэнэчимэг болон тус хүрээлэнгийн Шүүхийн судалгааны төвийн дарга, доктор Б.Дөлгөөн нар танилцуулсан.
Дээрх хоёр судалгааг тус хүрээлэнгийн “Цахим Сургалтын Систем”-д байрлах “Цахим номын сан”-гийн “Судалгаа” хэсгээс үзэх боломжтой.