ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО
2022-12-08 Админ Хандсан тоо: 175 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 2022 оны заавал судлах, багц цаг хангах “Иргэний эрх зүйн чиглэлийн мэргэшүүлэх сургалт"(2 кр)-ыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 8-ны өдрүүдэд 2 өдрийн хөтөлбөрийг 8 ээлжээр зохион байгууллаа.
Сургалт эхний өдөр иргэний эрх зүйн “Дундын өмчийн ойлголт, дундаа өмчлөх эрх үүсэх үндэслэл, онцлог”, “Гэр бүлийн дундын хөрөнгийн эрхийн төрөл, тодорхойлох арга”, “Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөтэй холбоотой шаардах эрхийн төрөл, урьдчилсан нөхцөл”, “Дундын хөрөнгийг хуваарилах, ногдох хэсэг гаргуулах асуудал” сэдвүүдээр 2 дахь өдөр нь “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгай бүлэг /арван хоёрдугаар бүлэг/ болгон зохицуулсан үндэслэл, ялгаатай зохицуулалтууд”, Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим, шүүх нотлох зарчим хослон хэрэгжих онцлог, шүүхээс баримтлах байр суурийг тодорхойлох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125-132 зохицуулалтыг хэрэглэж байгаа шүүхийн практик, ойлголт, анхаарах асуудлууд”, “Хүүхдээ тэжээн тэтгэх эцэг, эхийн үүрэг”, “Тэжээн тэтгэх тухай гэрээ”, “Хуулиар тогтоох тэтгэлэг, тэтгэлэг төлөх журам”, “Нэмэлт зардал” зэрэг сэдвээр тус тус явагдлаа.
Сургалтад нийслэл, орон нутгийн иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны 200 шүүгч танхимаар, 20 шүүгч цахимаар хамрагдлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ