ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
"JEP” ОЛОН УЛСЫН ШҮҮХИЙН МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2022-12-08 Админ Хандсан тоо: 185 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Сингапур Улсын Шүүхийн коллежоос "SJC" зохион байгуулсан “Шүүхийн манлайлал (Judicial Executive Programme “JEP”) олон улсын сургалтад оролцох үйл ажиллагааг зохион байгуулав.
Энэ хүрээнд Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Хууль зүйн доктор (LL.D) Н.Баярмаа 2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 25-ны өдрүүдэд Сингапур улсад болсон шүүх эрх мэдлийн удирдагчид болон удирдах түвшний албан тушаалтнуудад зориулсан манлайлал, ахисан түвшний удирдлагын сургалтад хамрагдлаа.
Тус сургалт нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ жилийн хөтөлбөр (JEP2022) нь дэлхийн өнцөг булан бүрд шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэх, шүүхийн манлайллыг бий болгох, инновацыг хөгжүүлж, дижитал өөрчлөлтийг нэмэгдүүлэх, алсын хараатай стратегийн удирдагч байхад чиглүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулагджээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ