ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ТӨЛӨВЛӨГӨӨТ СУРГАЛТ БОЛЛОО
2022-11-18 Админ Хандсан тоо: 170 Хуваалцах

          Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Ханнс-Зайделийн Сангийн Эрх зүйн боловсрол академитай хамтран захиргааны хэргийн шүүхийн шүүгч нарт зориулсан төлөвлөгөөт сургалтыг зохион байгууллаа.

          Сургалтыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд профессор, доктор Д.Авирмэд “Татвар, санхүүгийн тайлагналын арга зүй” сэдвээр, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч  “Захиргааны гэрээ: Иргэний хуулийн нөхөн зохицуулалт” сэдвээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Захиргааны процессын эрх зүй: Татварын зарим маргааны хэргийн харьяалал, нэхэмжлэлийг хүлээн авахад анхаарах асуудал” сэдвээр, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт “Захиргааны эрх зүй дэх хууль хэрэглээ: Хууль тайлбарлах арга зүй” сэдвээр тус тус удирдан явууллаа.    

            Сургалт 2022 оны 11 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд үргэлжлэн явагдсан ба сургалтад захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 65 шүүгч танхимаар, 14 шүүгч цахимаар хамрагдлаа.  

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ