ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧИД ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2022-11-17 Админ Хандсан тоо: 180 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Азийн Сангийн дэмжлэгтэйгээр “Цахим гэмт хэрэг: Кибер аюулгүй байдал ба цахим орчин дахь гэмт явдал” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа “Кибер аюулгүй байдлын эсрэг болон цахим орчинд үйлдэгдэж буй бусад гэмт хэргийн зүйлчлэл” сэдвээр, Улсын дээд шүүхийн Программ хангамж, хөгжүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Энхтөр “Цахим аюулгүй байдлын талаарх ойлголт, халдлагаас сэргийлэх арга зам” сэдвээр тус тус удирдан явуулав.
Сургалтад Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 68 шүүгч танхимаар, 139 шүүгч цахимаар нийт 207 шүүгч хамрагдлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ