“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ” ЦАХИМ СУРГАЛТАД АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИД ХАМРАГДАЖ БАЙНА
2022-11-14 Админ Хандсан тоо: 156 Хуваалцах

         Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Шүүхийн сургалтын төвөөс 2022 оны заавал судлах багц цаг хангах төлөвлөгөөт сургалтыг зохион байгуулах хүрээнд өнөөдөр “Шүүгчийн ёс зүй” ( - 0.5 кр)  сэдэвт цахим сургалт эхэллээ.

            Сургалтыг Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл удирдан явуулна. Сургалтад  нийслэл, орон нутгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчид хамрагдаж байгаа ба маргааш үргэлжлэн явагдана.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ