ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧИЙГ ЧАДАВХЖУУЛАХ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2022-11-08 Админ Хандсан тоо: 187 Хуваалцах

          Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Азийн Сантай хамтран АНУ-ын Төрийн Департаментын дэмжлэгтэйгээр “Залуу хуульчдыг чадавхижуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Шинээр томилогдсон шүүгчийг чадавхижуулах менторшип хөтөлбөр”-ийг зохион байгуулж хэрэгжүүлж эхэлллээ.

         Менторшип хөтөлбөр нь мэргэжлийн туршлага, ур чадвартай шүүгч өөрийн мэдлэг, туршлагаа шинээр томилогдсон шүүгчтэй хуваалцаж шинэ шүүгчийн мэдлэг чадварыг бэхжүүлэх, хуульд заасан бүрэн эрхээ мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх болон хувь хүний хөгжилд нь дэмжлэг үзүүлэх, шинэ шүүгчид биечлэн суралцах боломж юм.

        Энэ удаагийн менторшип хөтөлбөрийн хүсэлт, шалгаруулалтын хүрээнд 11 ментор шүүгч 22 менти шүүгч шалгарч танилцуулах уулзалт болж харилцан санал солилцсоноор хөтөлбөрийн хэрэгжилт эхэллээ. Хөтөлбөр 6 сарын хугацаатай үргэлжилнэ. Нийт ментор, менти шүүгч нартаа амжилт хүсье.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ