ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
СУДЛААЧИД ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН МЭДЭЭ БЭЛТГЭХ АРГА ЗҮЙТЭЙ ТАНИЛЦЛАА
2022-10-27 Админ Хандсан тоо: 167 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Ханнс-Зайделийн Сангийн дэмжлэгтэйгээр судлаачдын судалгааны ур чадварыг дэмжих хүрээнд “Шүүн таслах ажиллгааны тайлан мэдээ бэлтгэх арга зүй” сэдэвт “дотоод сургалт"-ыг зохион байгууллаа.
Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан, Э.Ганцэцэг нар удирдан явуулж шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ хэрхэн бэлтгэж, нэгтгэгдэг тухай процесс ажиллагааг танилцуулж тухайн дата мэдээллийг судалгаанд ашиглах ойлголтын талаар мэдээлэл өглөө. Мөн сургалтанд оролцогчдын асуултанд хариулт өгч санал солилцов.
Сургалтанд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаачид Улсын дээд шүүхийн Практик судлалын хэлтсийн удирдлага, алба хаагчид оролцлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ