ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ЗАСАГЛАЛ-ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА БА ХАНДЛАГА ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2022-10-11 Админ Хандсан тоо: 164 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Монголын Шүүгчдийн холбооны санаачлагаар Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж буй Нээлттэй шүүх засаглал-олон нийтийн харилцаа ба хандлага хөтөлбөрийн хүрээнд “Шүүгч олон нийттэй харилцах байдал, хандлагыг нээлттэй болгох нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Хөтөлбөрийг АНУ-ын давж заалдах шатны 4-р тойргийн шүүхийн шүүгч Жэймс Эндрю Винн удирдан явуулсан юм.
Хөтөлбөрт шүүгч олон нийттэй харилцах арга барилд суралцах буюу нийгэм, олон нийтийн анхаарлыг татсан хэргийн шүүх хурлын шийдвэрийг танилцуулах, ойлгуулах арга барил, түүнчлэн аливаа зүй бус дарамт, нэр төр алдар хүндэд халдсан мэдээ мэдээлэлд хариу ямар арга хэмжээ авч буй талаар туршлага солилцох, иргэний эрхээ хязгаарлуулахгүйгээр шүүн таслах ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх нь зэрэг агуулга багтлаа.
Сургалт, хэлэлцүүлэгт нийслэлийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 130 шүүгч танхимаар орон нутгийн шүүхийн 226 шүүгч цахимаар хамрагдлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ