ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“ШҮҮХЭД ХАНДАХ ЭРХ: ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ЧИГ ҮҮРЭГ, ЭРХ ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ОУ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-10-07 Админ Хандсан тоо: 182 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Улсын дээд шүүхтэй хамтран “Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Ханнс-Зайделийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг үг хэлэв. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ханнс-Зайделийн Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк болон АНУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Матью Ференс нар мэндчилгээ дэвшүүллээ.
“Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл, журам болон түүний зарим чиг үүрэгтэй холбоотой өөрчлөлтүүдийн үр нөлөө, ач холбогдол, хуулийн хэрэгжилттэй холбоотой салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын судлаачидтай хамтарсан судалгааны ажлыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлаар харьцуулсан болон онол-практикийн судалгааг хэлэлцэх, дүгнэх шийдвэрлэх арга замыг боловcруулах зорилгод чиглэж буй юм.
Хуралд АНУ, ХБНГУ, Сингапур улсуудын шүүгч, эрдэмтэн судлаачид Монгол Улсын дээд шүүхийн шүүгч болон судлаачид илтгэл хэлэлцүүлж зочин шүүгчид Хяналтын шатны шүүхийн бүрэн эрх, чиг үүрэг, хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл журам хийгээд Улсын дээд шүүхийн хуулийн албан ёсны тайлбар гаргах эрхийн ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж хуралд оролцогчдын асуултанд хариулт өгч, санал солилцлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ