УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД “ЭРХ ЗҮЙН ОНОЛЫН ЕРӨНХИЙ БА ТУСГАЙ ЗАРЧМУУД, ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА
2022-10-06 Админ Хандсан тоо: 158 Хуваалцах

            Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн ХБНГУ-ын Ханнс-Зайделийн Сангийн дэмжлэгтэйгээр “Эрх зүйн онолын ерөнхий ба тусгай зарчмууд, хэрэглээ” сэдэвт сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч нарт зориулан зохион байгуулж байна.

       Сургалт 2022 оны 10 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд ХБНГУ-ын Аугсбургийн Их Сургуулийн багш, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Петер Казинске, Нюрнберг дахь Бавари муж улсын давж заалдах шатны шүүхийн шүүгч профессор, доктор Томас Регенфус нар удирдан явуулсан ба сургалтанд Эрүү, Иргэний хэргийн танхимын шүүгчид хамрагдлаа.  

         Хөтөлбөр 21-ны өдөр Захиргааны хэргийн танхимын шүүгчдийн сургалтаар үргэлжлэн явагдах ба сургалтыг ХБНГУ-ын Бавари муж улсын Захиргааны хэргийн дээд шүүхийн байнгын даргалагч шүүгч, доктор Дийтер Цёллнер удирдан явуулна.                                                 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ