“ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ
2022-09-26 Админ Хандсан тоо: 174 Хуваалцах

           Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Оюуны Өмчийн Эрхийн хэрэгжилт” сэдэвт сургалтыг 2022 оны 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудад зориулан зохион байгуулж байна.

          Сургалтын үйл ажиллагааг нээж Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт  болон АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Мэйтью Фэрэнс, Калифорнийн Төв дүүргийн шүүхийн шүүгч Дэвид Картер, Иллинойн Хойд дүүргийн шүүхийн шүүгч Эдмонд Чан тэргүүтэй төлөөлөгчид үг хэллээ.

          Сургалтын хөтөлбөрт өнөөдөр “Оюуны Өмчийн Эрхийн тогтолцооны тойм”, “Америкийн Оюуны Өмчийн хэргүүд дэх Холбооны шүүхүүдийн үүрэг”, “АНУ, Монгол Улсын  Оюуны Өмчийн Эрхийн эрх зүйн нийтлэг зүйл ба ялгаа” түүнчлэн “Түр хугацаанд нөхцөл байдлыг хэвээр хадгалах арга хэмжээ, хохирлыг тооцоолох, Оюуны Өмчийн хэргүүдэд шинжээчийг ашиглах  нь” сэдвүүд багтлаа.

        Сургалт маргааш буюу 9 дүгээр сарын 27-ны өдөр “Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэр гаргалтын ил тод байдал”, “Патентын хэргүүдтэй холбоотой сүүлийн үеийн чиг хандлагууд”, “Оюуны Өмчийн эрүүгийн хэргийг шийдвэрлэх, Тохирсон торгууль ба шийтгэл” зэрэг сэдвээр үргэлжлэн явагдана.  

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ