ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ЗААВАЛ СУДЛАХ ШҮҮГЧИЙН СУРГАЛТАД 182 ШҮҮГЧ ХАМРАГДЛАА
2022-09-21 Админ Хандсан тоо: 172 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран шүүгчийн Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр заавал судлах 2022 оны багц цаг хангах сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан “Үндсэн эрх тайлбарлах арга зүй: Үндсэн эрхийн ёс суртахууны тайлбар” сэдвээр, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Д.Сүнжид “Үндсэн хуулийн тэгш эрх, ялгаварлан гадуурхалтыг хориглох зарчим” сэдвээр тус тус удирдан явуулав.
Сургалтад нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 182 шүүгч хамрагдлаа. Цаашид уг сургалтыг орон нутгийн шүүхийн шүүгчдэд цахим хэлбэрээр зохион байгуулна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ