БНАЛАУ-ЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО
2022-09-20 Админ Хандсан тоо: 160 Хуваалцах

         Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 23-ны өдрүүдэд манай улсад зочилж байна.

          Азийн Сангийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах уулзалт боллоо. Төлөөлөгчдийн уулзалтыг Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа тэргүүлж Монгол Улсын шүүх засаглалын тогтолцоо, Улсын дээд шүүхийн үйл ажиллагаа, бодлого чиг үүргийн талаарх мэдээлэл өгч, сонирхсон асуултуудад хариулт өглөө.

        Уулзалтад Азийн Сангийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцож Улсын дээд шүүхийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Д.Тулга, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Шүүхийн сургалтын төвийн дарга Г.Халиунаа, гадаад харилцааны ажилтан Т.Тэмүүлэн нар  үйл ажиллагаагаа танилцууллаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ