ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ШҮҮГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2022-09-19 Админ Хандсан тоо: 168 Хуваалцах

          Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн шүүгчийн “сургалтын нэгдсэн бодлого”-ын хэрэгжилтийн дагуу Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр багц цаг хангах сургалтыг нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн хүрээнд зохион байгуулж байна.

            Сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан “Үндсэн эрх тайлбарлах арга зүй: Үндсэн эрхийн ёс суртахууны тайлбар” сэдвээр, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Д.Сүнжид “Үндсэн хуулийн тэгш эрх, ялгаварлан гадуурхалтыг хориглох зарчим”  сэдвээр тус тус удирдан явуулна.

           Сургалтад хамрагдсанаар шүүгчийн 2022 оны заавал судлах сургалтын 1 багц цагийг хангах ба  сургалт 2022 оны 9 дүгээр сарын 19, 20, 21-ний өдрүүдэд үргэлжлэн явагдана.   

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ