ЛЕГАЛ ДАТА ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
2022-09-13 Админ Хандсан тоо: 208 Хуваалцах

         Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн хууль зүйн төрөлжсөн платформыг хөгжүүлэгч Легал дата ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

       Хамтын ажиллагааны хүрээнд “Монголын төр, эрх зүй” эрдэм шинжилгээний сэтгүүл, судалгааны зарим бүтээлүүд, шүүхийн шийдвэрийн хураангуйг https://legaldata.mn/ сайтад нийтэлж судлаач, уншигчид олон нийтийн хүртээл болгохоос гадна эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг,  сургалт семинар зэргийг хамтран зохион байгуулахаар боллоо.

          Гэрээнд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг Легал дата ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Баттулга нар гарын үсэг зурж Легал дата ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Төрболд, Шүүхийн сургалтын төвийн дарга Г.Халиунаа нар байлцлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ