ШҮҮХИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО
2023-09-22 Админ Хандсан тоо: 411 Хуваалцах

  Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн хэвлэл мэдээллийн сэтгүүлч, редакторуудад зориулан “Шүүхийн сэтгүүл зүйн мэргэшүүлэх сургалт”-ыг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын шүүгчдийн холбоо, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

  Сургалтыг нээж Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах нар үг хэлэв.

  Сургалтыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Монгол Улсын шүүх, шүүхийн шинэтгэлийн өнөөгийн байдал”; Монголын шүүгчдийн холбооны тэргүүн, Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг “Мэргэжлээрээ нийгмийн үнэт зүйлийг бүтээх нь”; Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн шүүгч А.Отгонцэцэг “Шүүхийн ил тод байдал”; Өнөөдөр сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээний албаны дарга Г.Цолмон “Шүүхийн үйл ажиллагааг сэтгүүл зүйн бүтээл болгох нь”; Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Т. Есөн-эрдэнэ “Шүүх үйл ажиллагааг сурвалжлах талаар /Олон улсын болон Монгол Улсын жишиг/” сэдвээр тус тус удирдан явууллаа. Сургалтын хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

  Тус сургалтад хамрагдсан хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид цаашид шүүх болон шүүн таслах үйл ажиллагаатай холбоотой сэтгүүл зүйн бүтээлийг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага болон тулгарч буй саад бэрхшээлүүдийн талаар дурдлаа.

  Сургалтад Шүүхийн сахилгын хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн олон нийттэй харилцах албаны ажилтан, өдөр тутмын сонин, цахим мэдээллийн сайт, телевизийн редактор, сэтгүүлч, сурвалжлагчид зэрэг нийт 20 гаруй мэргэжилтэн хамрагдав.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ