ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“МОНГОЛЫН ТӨР, ЭРХ ЗҮЙ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2022-08-31 Админ Хандсан тоо: 163 ХуваалцахУлсын дээд шүүхээс эрхлэн гаргаж ирсэн “Монголын төр, эрх зүй” сэтгүүл 2021 оны 6 дугаар сараас эхлэн сэтгүүлийн зөвлөл, эрхлэн гаргах журам шинэчлэгдэн батлагдаж улмаар Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрхлэн гаргах болсон.
Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны шилдэг бүтээлүүдийг хэвлэн нийтэлдэг дотоодын эрдэм шинжилгээний улирал тутмын “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн редакцын зөвлөл хуралдаж сэтгүүлийн нийтлэлийн бодлого, журамд зарим өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж санал солилцлоо.
Сэтгүүлийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн номын сангаас тус тус уншиж танилцах боломжтой.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ