ШҮҮХИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН ОЛОН УЛСЫН ШҮҮХИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА (IOJT)-Д ЭЛСЛЭЭ
2022-08-09 Админ Хандсан тоо: 164 Хуваалцах

       Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн олон улсын шүүхийн сургалтын байгууллага (IOJT)-д элслээ. 77 орны 125 гишүүн институцитай тус байгууллага нь 2002 онд дэлхий даяарх шүүхийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагджээ.

          Өдгөө тус байгууллага нь шүүхийн сургалтын төвүүдийг хөгжүүлэх,  сургагч багш нарт үр дүнтэй сургалтын хөтөлбөр боловсруулах, багш нарын чадавхийг хөгжүүлэх, сургалтын арга зүйг сайжруулах стратегийг хэлэлцэх нөхцлийг бүрдүүлэх хүрээнд олон улсын болон бүс нутгийн хурал зохион байгуулах, солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ