АНУ-ЫН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ "НЭЭЛТТЭЙ ДЭЛХИЙ" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2022-07-21 Админ Хандсан тоо: 258 Хуваалцах

            Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Конгрессын дэргэдэх “Нээлттэй дэлхий манлайлал” төвийн хооронд 2022 оны 2 дугаар сард байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд  АНУ-ын шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хэрхэн хангаж буй сайн туршлагатай танилцах хөтөлбөр хэрэгжиж байна.

            Хөтөлбөр 2022 оны 7 дугаар сарын 13-наас Вашингтон ДС хотоос эхэлж улмаар Аризона мужийн Туксон хот, Оклохама мужийн Тулса хот, Канзас мужийн Лансинг хотуудад тус бүр хуваарьт хөтөлбөрийн дагуу тухайн хотуудын шүүхийн үйл ажиллагаатай танилцах уулзалтууд үргэлжилж байна. Тус хөтөлбөрт манай улсын 9-н шүүгч, 5-н шүүхийн захиргааны ажилтан, 3-н зохицуулагч оролцож байна.

        Хөтөлбөрт оролцогчид нь тус улсын бүх шатны шүүх, хуулийн байгуулагуудтай цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнчлэн өөрийн орны  түүх соёлыг сурталчлах, төгсөгчдийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдлэг мэдээлэл, сайн туршлагыг хамт олонтойгоо хуваалцах, өөрийн орны шүүхийн практикт нэвтрүүлэх зэрэг ач холбогдолтой юм.  

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ