ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-07-06 Админ Хандсан тоо: 179 Хуваалцах

           Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачилсан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн  уралдааныг Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, “Легал дата” эрдэм шинжилгээ, судалгааны цахим сантай хамтран 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

         Тус уралдааны зорилго нь Монгол Улсын захиргааны процессын эрх зүйн салбарт тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох бөгөөд 2-р шатны шалгаруулалтанд тэнцсэн 8 илтгэлийг хэлэлцүүлж, уралдааны дүнг гарган, шагналыг гардуулсан юм.

Эцсийн шатны шалгаруулалтын дүнгээр:

Тэргүүн байр- Д.Мягмарсүрэн, YUN CHANEUN

/ Сэдэв: Дуусгавар болсон Захиргааны актад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх: харьцуулсан судалгаа/

Дэд байр-С.Цэрэндолгор, Д.Бямба-Од /

Сэдэв: Хүрээлэн байгаа орчны асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ойлголтын плюрализм ба нэхэмжлэл гаргах этгээдийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь/,

Гутгаар байр- Т.Баясгалан, Ж.Гантуяа 

/Сэдэв: Улсын Дээд шүүхээс гаргасан захиргааны актыг захиргааны хэргийн шүүхээс хянах эрх зүйн зохицуулалтын зарим асуудал/ нар тус тус шалгарлаа.

 МЭДЭЭЛЛИЙН ТӨВ