ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ХАННС-ЗАЙДЕЛИЙН САНТАЙ ХАГАС ЖИЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ДҮГНЭЖ ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХЭЛЭЛЦЛЭЭ
2022-06-22 Админ Хандсан тоо: 174 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн ХБНГУ-ын Ханнс-Зайделийн Сантай шүүгчийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр өргөн хүрээтэй хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк, Эрх зүйн боловсрол академийн захирал А.Энхтуяа нар зочиллоо.
Уулзалтаар 2022 оны эхний хагас жилийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн төслүүд тухайлбал “Эрүүгийн хэргийн шүүгчдийн хууль хэрэглээний бататгах сургалт”, “Шүүгч-сургагч багшийн заах арга зүйн сургалт”, дотоодын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан талаар дүгнэн хэлэлцлээ.
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх мөн контент хөгжүүлэх, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах талаар төлөвлөж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ