"МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022-06-16 Админ Хандсан тоо: 164 Хуваалцах

         Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Азийн Сантай хамтран тус сангаас хэрэгжүүлж буй “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нийслэл, төвийн бүсийн Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

           Сургалтыг Улсын Дээд шүүх, Хүний Эрхийн Үндэсний Комисс, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл, шүүгч, судлаачид удирдан явууллаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ