ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ШҮҮГЧ-СУРГАГЧ БАГШИЙН ЗААХ АРГА ЗҮЙД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2022-06-15 Админ Хандсан тоо: 171 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Ханнс-Зайделийн Сангийн “Эрх зүйн боловсрол” академитай хамтран “Шүүгч-сургагч багшийн заах арга зүйн сургалт”-ыг цахимаар зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагааг нээж Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ф.Гленк болон Хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нар үг хэлэв.
Сургалтыг ХБНГУ-ын Шүүгчдийн академийн захирал асан, Муж улсын давж заалдах шатны шүүхийн шүүгч доктор А.Тратц удирдан явуулж байгаа бөгөөд “Сургагч багшийн чадамж, насанд хүрэгчид болон шүүгчдийн онцлог”, “Суралцахуйн уламжлалт болон орчин үеийн чиг хандлага”,“Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт хөтөлбөрийн дагуу явагдана.
Сургалтанд шүүгч-сургагч багшаар бэлтгэгдэж буй нийслэл орон нутгийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нараас бүрдсэн 28 шүүгч хамрагдаж байна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ