ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСЫН ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТУРШЛАГА ХУВААЛЦАХ ЦАХИМ УУЛЗАЛТЫГ АЗИЙН САНГААС ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-06-10 Админ Хандсан тоо: 175 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн нь гадаадын шүүхийн сургалт, судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогын хүрээнд Азийн Сангаас зохион байгуулсан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Шүүхийн сургалтын хүрээлэн, шүүгчидтэй туршлага хуваалцах цахим уулзалтанд хүрээлэнгийн захирал Д.Эрдэнчимэг, зарим алба хаагчид, Улсын Дээд шүүхийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Д.Тулга болон Азийн Сангийн төслийн менежерүүд оролцлоо.
Уулзалтаар хоёр орны шүүх, шүүхийн тогтолцоотой харилцан танилцаж, Монгол Улс шүүх засаглал, шүүгчийн хараат бус бие даасан байдлын талаар БНАЛАУ-тай туршлага хуваалцлаа. Мөн Азийн Сантай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Шүүгч-сургагч багш” бэлтгэх сургалтыг тус улсад хэрэгжүүлж болох талаар талууд санал солилцсон бөгөөд БНАЛАУ нь Зүүн- Өмнөд Азийн социалист тогтолцоотой улс учир зөвхөн шүүхийн салбар төдийгүй бусад салбарт ч манай орны туршлагаас суралцах зүйл их байгааг цахим хуралд оролцсон төлөөлөгчид илэрхийллээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ