ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2023-09-19 Админ Хандсан тоо: 226 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Ханнс-Зайделийн сангийн Эрх зүйн боловсрол академийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах болон дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчдэд зориулсан сургалтыг 2023 оны 9 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулав.
Сургалтыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан нар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмууд”, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн “Анхан шатны шүүхийн шийтгэх (цагаатгах) тогтоол бичих, боловсруулах аргачлал”, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессын хуулийг зөв хэрэглэх, нэгдмэл байдлыг хангах нь /Хүний эрхийн зарим зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь/” сэдвээр тус тус удирдан явууллаа.
Уг сургалт нь шүүгчийн заавал судлах 2 багц цагийг хангах ба нийт 84 шүүгч сургалтад хамрагдав.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ