“МОНГОЛЫН ТӨР, ЭРХ ЗҮЙ” СЭТГҮҮЛИЙН ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2023-09-19 Админ Хандсан тоо: 322 Хуваалцах

  Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн журамд өөрчлөлт орлоо. Хүрээлэнгийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/25 дугаар тушаалаар “Монголын төр, эрх зүй” сэтгүүл эрхлэн гаргах журам болон сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн бүтээлд үнэлэлт, дүгнэлт хийх “Хянан магадалгааны хуудас”-ыг шинэчлэн батлав.  

    Мөн сэтгүүлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Япон Улсын Осакагийн Их Сургуулийн профессор, Хууль зүйн ухааны доктор Такахаши Акио болон ХБНГУ-ын Бавари мужийн Пассау хотын Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Рүдольф Хэлмхагэн нар шинээр нэмэгдлээ.

   Тус сэтгүүлийг Улсын дээд шүүх 1995 оноос хойш нийт 99 дугаарыг эрхлэн гаргаж, 2022 оноос Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн өнөөг хүртэл нийт 6 дугаарыг уншигчдын хүртээл болгожээ. “Монголын төр, эрх зүй” сэтгүүл эрхлэн гаргах шинэчилсэн журамтай энд дарж танилцана уу.  

                                                                                    МЭДЭЭЛЛИЙН ТӨВ