ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ УРАЛДААНЫ ДҮН ГАРЧ ШАГНАЛТ БАЙРЫН ЭЗЭД ТОДОРЛОО
2022-05-31 Админ Хандсан тоо: 211 Хуваалцах

         Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Улсын Дээд шүүхийн Тамгын газар хамтран шүүхийн шийдвэрийг хэрхэн зөв уншиж ойлгох болон шүүхээс хуулийг хэрхэн тайлбарлан хэрэглэж байгаа, онол ба хууль хэрэглээний холбоо хамаарал, шүүхийн шийдвэрийн шийдэл ба үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх чадварыг дээшлүүлэх зорилгоор анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнуудын дунд явуулсан шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. 

Уралдаанд нийслэл, орон нутгаас идэвхитэй оролцож, материалаа ирүүлснээс

Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний төрөлд:

Тэргүүн байрт Б.Мөнхзул (Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах)

Дэд байрт Г.Мөнхбаяр (Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн)

Гутгаар байрт М.Ренчинмядаг (Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн)

Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний төрөлд:

Тэргүүн байрт Б.Арманбек (Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга)

Дэд байрт Ж.Эрдэнэсувд (Багануур дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга)

Гутгаар байрт Ж.Энэрэл (Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах) нар тус тус шалгарчээ.

Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нар уралдаанд шалгарсан шүүхийн захиргааны ажилтнуудад шагнал гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ