МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ЗАРИМ АЛБА ХААГЧИД ДАТА СЭТГҮҮЛ ЗҮЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
2022-05-27 Админ Хандсан тоо: 273 Хуваалцах

        Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн алба хаагчдынхаа сургалт хөгжлийг дэмжих, чадавхийг нэмэгдүүлэх хүрээнд Мэдээллийн төвийн зарим алба хаагчид Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвөөс АНУ-ын Виржиниагийн Хамтын Нөхөрлөлийн их сургуулийн профессор Жефф Саутийг Монгол Улсад урьж авчран зохион байгуулж, буй “Дата сэтгүүлзүй” -н сургалтанд хамрагдлаа.

          Сургалтын өгуулга өргөн хүрээтэй, их хэмжээний өгөгдөл дата, мэдээллийг хайх, баримтын үнэн бодит байдлыг нягтлан шалгах, өөрийн зорилгод ашиглан бүтээлчээр боловсруулах ур чадвар, тоон мэдээлэлд суурилсан мэдээ мэдээлэл боловсруулах арга зүйд суралцах ба сургалт онол,  практик хослон явагдсан юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ