ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГЫГ ЭМХЭТГЭХ АЖЛЫН ХЭСЭГ ЭМХЭТГЭЛИЙН АГУУЛГЫГ НЭГТГЭН ХЭЛЭЛЦЛЭЭ
2022-05-27 Админ Хандсан тоо: 150 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг хамтран Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн сургалтад зориулан 2002 оноос хойш хэвлэгдсэн 20 орчим гарын авлагыг нэгтгэн, шинэчлэн сайжруулж, эмхэтгэл болгон хэвлүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд тус эмхэтгэлийг бэлтгэх ажлын хэсгийн гишүүд 3 өдрийн турш /вакум/ ажиллаж он оны гарын авлагын агуулгыг нэгтгэж, эмхэтгэлд хамруулах хэсгийг түүвэрлэн хэлэлцлээ. Ингэснээр эмхэтгэлийн эхийг хэвлэлтэнд бэлтгэж эхэллээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ