ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-02-03 Админ Хандсан тоо: 298 Хуваалцах

         Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн хамтран давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн мэргэшүүлэх сургалтыг 2023 оны 2 дугаар сарын 2,3-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг эхлүүлж Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг “Цахим сургалтын систем”-ийн тухай товч танилцуулсан бол Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Шүүгчдийг чадавхжуулах замаар олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод байдлын тухай ”-сэдвээр илтгэл тавилаа. Мөн УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Шүүхийн шийдвэрийн тойм бичих аргачлал” сэдвээр мэдээлэл өглөө. 

               Сургалтын эхний өдөр “Шүүгчийг татгалзан гаргах тухай УДШ-ийн тайлбар, “...тайлбар болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглэхтэй холбоотой бусад асуудал”, “Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал зэрэг сэдвүүдээр УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Батцэрэн, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, шүүгч Х.Эрдэнэсувд  нар удирдан явууллаа.  

              Сургалт өнөөдөр үргэлжлэн “Шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын үндэс, түүнийг заавал баримтлах учир шалтгаан, аргачлалыг баримтлаагүйгээс шүүхийн практикт үүссэн сөрөг үр дагавар”, “Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал бичих, боловсруулах аргачлал” сэдвээр УДШ-ийн шүүгч П.Золзаяа, “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал бичих, боловсруулах аргачлал” сэдвээр УДШ-ийн шүүгч Д. Эрдэнэбалсүрэн нар тус тус удирдан явуулав.  Сургалтад давж заалдах шатны шүүхийн 90 шүүгч танхимаар, 9 шүүгч цахимаар хамрагдлаа. 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ