ЗАРИМ АЛБА ХААГЧДЫН ТУРШИЛТЫН ХУГАЦААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
2022-05-13 Админ Хандсан тоо: 238 Хуваалцах

       Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн зарим алба хаагчдын хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан хүрээлэнгийн захирал, төвийн удирдлагууд алба хаагчдын ажлын тайланг дүгнэн жинхлэх эсэхийг хэлэлцлээ.

        Хурлын дүнд ажилтан С.Жансая (Үндсэн хууль, Олон улсын эрх зүй судлаач), Б.Батбаяр(Эрүүгийн эрх зүй судлаач) Д.Сарангэрэл (Захиргааны эрх зүй судлаач) Ц.Хангал (Захиргааны ажилтан) нарыг албан тушаалд тус тус жинхлэн томиллоо. Тайлангаа хэлэлцүүлж жинхлэн томилогдсон алба хаагчиддаа баяр хүргэж цаашдын ажил, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье.       

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ