“ИРГЭНИЙ АЖИЛЛАСАН БАЙДЛЫГ ТОГТООСОН ШҮҮХИЙН ЗАРИМ ШИЙДВЭРҮҮД” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
2022-05-13 Админ Хандсан тоо: 139 Хуваалцах

     Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шүүхийн сахилгын хороо зэрэг байгууллагууд хамтран “Иргэний ажилласан байдлыг тогтоосон шүүхийн зарим шийдвэрүүд” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

    Тус уулзалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын төлөөлөл, Шүүхийн  Сахилгын хорооны ажлын албаны төлөөлөл,  Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөлөл Нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн хяналт шалгалтын байцаагч, мэргэжилтнүүд оролцлоо. 

       Хэлэлцүүлгийн хүрээнд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах явцад иргэний ажилласан байдлыг тогтоосон шүүхийн зарим шийдвэрүүдийн талаар танилцуулан мэдээлэл солилцож цаашид сургалт, контент хийх, гомдол мэдээллийн дагуу судалгаа хийх зэрэг бүх талаар дээрх байгууллагууд хамтран ажиллах боломжтойг илэрхийлж ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ