МУИС-ИЙН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2022-05-03 Админ Хандсан тоо: 164 Хуваалцах

       Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.  

       Санамж бичгийн хүрээнд хоёр Хүрээлэн цаашид Үндсэн хуулийн эрх зүйн холбогдолтой эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгаанд суурилсан бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн Үндсэн хуулийн эрх зүй, хуульчийн ёс зүйн чиглэлийн шүүгчийн сургалтын хөтөлбөрийг урт хугацаагаар төлөвлөн боловсруулах нь зүйтэй гэж үзэн хэрэгцээ, шаардлагын тандалт судалгааг шүүгч, хуульч, өмгөөлөгч, эрдэмтдийн хүрээг хамруулан хийхээр санал нэгдлээ.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ