ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ АЙМАГТ “ЦАХИМ НОТЛОХ БАРИМТ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2023-09-18 Админ Хандсан тоо: 316 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Ханнс-Зайделийн сантай хамтран “Цахим нотлох баримт” уулзалт, хэлэлцүүлгийг 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
Тус уулзалт, хэлэлцүүлэгт ХБНГУ-ын Бавари мужийн Цахим хувьслын судалгааны хүрээлэнгийн захирал, тус мужийн Хиймэл оюун ухааны зөвлөлийн гишүүн, Вюрцбург хотын Юлиус-Максимилианс Их Сургуулийн доктор, профессор Эрик Хилгендорф удирдан явууллаа.
Цахим нотлох баримт уулзалт, хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн давж заалдах шат, Захиргааны хэргийн анхан шат, сум дундын шүүх болон Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шат, Мандал сум дахь сум дундын шүүхийн нийт 25 шүүгч хамрагджээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ