“АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ОНОЛ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2022-04-28 Админ Хандсан тоо: 148 Хуваалцах

    Улсын дээд шүүхийн “Сургалт хөгжлийн төв”-өөс Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн алба хаагчдад “Албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй” сэдэвт дотоод сургалт зохион байгууллаа.

    Сургалтаар “Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хууль” болон түүнийг дагаж гарсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, Стандарт, хэмжил зүйн газраас баталсан албан хэрэг хөтлөлтөд мөрдөж буй стандартуудыг алба хаагчид үйл ажиллагаанд хэрхэн баримтлан ажиллах талаар практикт тулгуурлан ярилцлаа. Сургалтыг Улсын дээд шүүхийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Батдэлгэр удирдан явуулллаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ