“Гэм хор учруулснаас үүсэх хохирлын нөхөн төлбөр” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
2026-10-30 Админ Хандсан тоо: 299 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас Хяналтын шатны шүүхийн шүүгчдэд зориулсан “Гэм хор учруулснаас үүсэх хохирлын нөхөн төлбөр” сэдэвт сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Күрита Масахиро удирдан явуулж, гэм хорын эрх зүйн ерөнхий ойлголт, зам тээврийн ослоос үүдсэн маргааныг шийдвэрлэх асуудал, зам тээврийн ослын маргааны шүүхийн практик, сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох зэрэг сэдвээр хичээл заалаа.

Сургалтын хүрээнд гэм хорын эрх зүйн зохицуулалт, холбогдох маргааныг шийдвэрлэх онол, практикийн асуудлыг авч үзэж, шүүхийн практикт тулгамдаж буй асуудлаар мэдлэг, туршлага солилцсон юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ